Мобиком корпораци хэрэглэгчдийнхээ санхүүгийн эрсдэлийг бууруулах, амьдралын даатгалын ач холбогдлыг ойлгуулах зорилготойгоор дараа төлбөрт болон hydrid багцын хэрэглэгчдэдээ зориулан 1-4 сая төгрөгийн нөхөн төлбөртэй хорт хавдрын даатгалын хамгаалалтыг бэлэг болгон өгч байна. Та бүх төрлийн хорт хавдраар анх удаа оношлогдсон үед нөхөн төлбөр авах боломжтой. Уг даатгалын хүлээлгийн хугацаа нь 3 сар байна.