2025-09-11
Mobilife: Амьдралын мөч бүрд хамт
Монгол Улсад жил бүр мянга мянган галын дуудлага, авто осол бүртгэгддэг. Гэвч эдгээрээс ч илүүтэй, чимээгүй хэрнээ хамгийн олон гэр бүлийг хөндөж буй эмгэнэлт шалтгаан бол хорт хавдар юм. Жил бүр 8,000 гаруй хүн хорт хавдраар оношлогдож, зөвхөн өнгөрсөн онд гэхэд 4,700 гаруй хүн энэ өвчнөөр хорвоог орхижээ. Энэ бол зүгээр нэг тоо биш. Нэг тоо бүрийн ард нэгэн гэр бүлийн амьдрал, аз жаргал, амар амгалан алдагдаж байдаг.