CARMAX x Mobilife | Амьдралын даатгалтай жолооч Автомашин худалдаа, үйлчилгээний салбарт шинэ стандарт тогтоож байна

2025-11-10

6
CARMAX автомашины худалдаа, үйлчилгээний компани дижитал амьдарлын даатгалын компани болох Mobilife - тай стратегийн түншлэл байгуулж, CARMAX-аас автомашин худалдан авсан хэрэглэгч бүрийг амь насны даатгалд үнэ төлбөргүй хамруулах шийдлийг нэвтрүүллээ.

Энэ нь автомашин авах мөчөөс амьдрал, санхүү, аяллын тайван байдлыг нэг дор хамгаалдаг шинэ загвар бөгөөд салбартаа шинэ стандарт тогтоож байна.
Хэрэглэгчид очих бодит өгөөж:
  • Амь насны хамгаалалт үнэгүй: Аливаа шалтгааны улмаас автомашин худалдан авсан худалдан авагч нас барсан тохиолдолд гэр бүлд шуурхай мөнгөн дэмжлэг үзүүлнэ.
  • Сэтгэл амар жолоодлого: Өдөр тутмын аялалд итгэлтэй, тайван оролцоно.
  • Сургуульд: Шилдэг багш, оюутан татах өрсөлдөх давуу тал; нийгмийн хариуцлагаа тоон баримтаар нотлох; сургуулийн нийгэмлэгийн эрсдэлийн түвшинг бууруулах бодит нөлөө.
  • Боловсролын өдөрлөг: Жил бүр “Амьдралын даатгалын өдөр” зохион байгуулж, эрсдэлийн удирдлага ба санхүүгийн төлөвлөлтийн боловсрол олгоно.
CARMAX-ийн Гүйцэтгэх захирал О.Ундрах:
“Жолооч бүр эрсдэлийг айдас бус, хариуцлага ба итгэлцэл гэж хардаг соёлыг бид түгээнэ. Тиймээс автомашинтай нь хамт амьдралын даатгалын хамгаалалтыг хэрэглэгчдээ хүргэж, салбарт шинэ стандарт тогтоож байна.” Mobilife-ийн Гүйцэтгэх захирал Б. Чулуунпүрэв: “Автомашин худалдан авах мөчид даатгал автоматаар идэвхжих нь хэрэглэгчийн зовлонг эрс бууруулсан дижитал шийдэл. CARMAX-тай хамтран амьдралын мөч бүрийг тайван болгох алхмыг бид хийж байна.”
CARMAX-ийн тухай
CARMAX - Шинэ автомашин, үйлчилгээ ба сэлбэг, цахилгаан автомашин, санхүүжилт -ийн цогц экосистемийг хөгжүүлж буй автомотив байгууллага. Тэдний албан ёсны сувгуудаар “Auto Sales | Service & Parts | E-Auto | Finance” чиглэлээр үйлчилж байна. Шоурүүмын цагийн хуваарь өдөр бүр 10:00–19:00, лавлах утас: 7777-5544
Mobilife брэндийн тухай:
Мобиком Корпораци болон Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Инвескор Санхүүгийн группийн стратегийн хамтын ажиллагаагаар хөгжүүлж буй Монголын бүрэн дижитал амьдралын даатгалын брэнд. 2025 оны 9-р сарын 11-нд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш богино хугацаанд Монголын хамгийн олон даатгуулагчтай (60,000+) амьдралын даатгалын брэнд болсон. Хялбар, шуурхай, найдвартай үйлчилгээгээрээ амьдралын даатгалыг хүн бүрт хүртээмжтэй болгох зорилготой.

Даатгалын үйлчилгээг ухаалаг утаснаасаа 24/7 аваарай.

image
image
Холбоо барих

info@mobilife.mn

Чингэлтэй дүүрэг, 5 -р хороо, Самбуугийн гудамж, Moffice

image

© Mobilife 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан