UBCab болон Mobilife хамтран жолооч нарт зориулсан амьдралын даатгалын үйлчилгээг нэвтрүүллээ
2026-03-20

Монголын технологид суурилсан хөдөлгөөнт үйлчилгээний салбарт цоо шинэ хуудас нээгдэж байна. UBCab болон Mobilife хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жолооч нарт амьдралын даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй, уян хатан, бүрэн дижитал хэлбэрээр хүргэх ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь UBCab-ийн жолооч нарын нийгмийн хамгаалал, эрсдэлийн удирдлага, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг дараагийн түвшинд гаргахад оршино.
- Цогц хамгаалалт: Амь нас, эрүүл мэнд, хуримтлал болон хорт хавдрын эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүнүүд.
- Ухаалаг даатгал (Embedded Insurance): Даатгалтай байх эсэх тухай уламжлалт ойлголтыг халж, жолоочийн ажлын бодит хэрэглээ, орлого олох мөчлөг, аппликейшний идэвхтэй ашиглалтад тулгуурласан уян хатан систем. Жолооч аялал хийх бүрт автоматаар хамгаалалтад хамрагдах шийдлийг хамтдаа бүтээн
- Олон улсын жишиг: Uber, DiDi, Ola зэрэг дэлхийн томоохон компаниудын ашигладаг жолооч төвтэй (driver-centric) хамгаалалтын шилдэг загварыг Монголын хөрсөнд буулгах алхам.
Талууд цаашид системийн интеграц хийж, аялал бүр нь урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал руучиглүүлэх шийдэл (pay per trip) буюу хамгаалалтын ухаалаг хувилбарыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна UBCab-ийн 1.6 сая хэрэглэгчид зориулсан хүртээмжтэй амьдралын даатгалын бүтээгдэхүүнүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн үүнтэй зэрэгцэн жолооч нарын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийнхээ ирээдүйн баталгааг хэрхэн хангах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.
Mobilife (Коннект лайф даатгал)-н Гүйцэтгэх захирал Б.Чулуунпүрэв: Бид амьдралын даатгалыг илүү энгийн, илүү ойлгомжтой, илүү дижитал болгож, хүн бүрийн бодит хэрэгцээ, бодит эрсдэл, бодит амьдралтай нь шууд холбохыг зорьж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд жолооч, зорчигч нартаа дэлхийн хэмжээний стандарт үйлчилгээг өгч байгаа UBCab-ийн хамт олноороо бахархаж байна.
UBCab Holding-н Гүйцэтгэх захирал О.Золбаяр: Манай Ubcab дээр ажиллаж буй жолооч нар, мөн өдөр бүр биднийг сонгодог 1.6 сая хэрэглэгч бол энэхүү системийн хамгийн үнэ цэнтэй оролцогчид. Тиймээс бид зөвхөн орлого олох, зорчих боломж санал болгоод зогсохгүй, тэдний урт хугацааны сайн сайхан байдал, гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих бодит шийдлийг хамтдаа бүтээх нь чухал юм.
MOBILIFE БРЭНДИЙН ТУХАЙ:
Mobilife (Коннект лайф даатгал) нь Монголын анхны бүрэн дижитал амьдралын даатгалын компани. Мобиком группын стратегийн түнш бөгөөд Инвескор санхүүгийн группийн хөрөнгө оруулалттайгаар 120,000 гаруй даатгуулагчид үйлчилж байна.
UBCab нь 1.6 сая хэрэглэгч, мянга мянган жолоочийг үр ашигтай, ухаалаг шийдлээр холбодог, технологид суурилсан хөдөлгөөнт үйлчилгээний тэргүүлэгч компани.
UBCab нь 1.6 сая хэрэглэгч, мянга мянган жолоочийг үр ашигтай, ухаалаг шийдлээр холбодог, технологид суурилсан хөдөлгөөнт үйлчилгээний тэргүүлэгч компани.

