СЭЗИС-ийн Инженер, Технологийн Сургууль Монголын анхны бүрэн даатгагдсан их сургууль боллоо

2025-11-07

5
Mobilife-тай хамтран багш, ажилтан, оюутан бүрийг амьдралын даатгалд хамруулсан түүхэн алхам

СЭЗИС-ийн Бүрэлдэхүүн Инженер, Технологийн Сургууль (UFE Tech) нь Mobilife брэндтэй хамтран Монголын боловсролын салбарт түүхэн алхам хийлээ. Сургуулийн оюутан, багш, ажилтан бүрийг амьдралын даатгалд хамруулснаар улс даяар анхны бүрэн даатгагдсан сургууль болсон юм.

Энэхүү түншлэл нь зөвхөн даатгалын гэрээ гэхээс илүүтэйгээр оюутны амьдралын чанар, багш нарын ирээдүйн баталгааг нэг дор, цогцоор хамгаалах шинэ загвар бөгөөд Монголын боловсролын салбарт шинэ стандарт тогтоож байна.

Хамгаалалтын үнэ цэнэ
  • Оюутнуудад: Гэнэтийн эрсдэлийн үед гэр бүлд шуурхай мөнгөн дэмжлэг; сургалтын хугацаанд сэтгэл амар суралцах орчин.
  • Багш, ажилтнуудад: Ажлын байрны бодит нийгмийн хамгаалалт; гэр бүлдээ үлдээх санхүүгийн баталгаа.
  • Сургуульд: Шилдэг багш, оюутан татах өрсөлдөх давуу тал; нийгмийн хариуцлагаа тоон баримтаар нотлох; сургуулийн нийгэмлэгийн эрсдэлийн түвшинг бууруулах бодит нөлөө.
  • Боловсролын өдөрлөг: Жил бүр “Амьдралын даатгалын өдөр” зохион байгуулж, эрсдэлийн удирдлага ба санхүүгийн төлөвлөлтийн боловсрол олгоно.
ШИНЭ ЖИШГИЙН ДАРААХ ШИНЭ ЖИШИГ
Mobilife брэнд 2025 оны 9-р сарын 11-нд амьдралын даатгалын салбарт шинэ жишиг тогтоохоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж эхэлснээс хойш өнөөдөр Монголын хамгийн олон даатгуулагчтай (60,000) амьдралын даатгалын брэнд болоод байна.

Одоо UFE Tech-тэй хамтран ахин нэг шинэ жишиг тогтоож байна - Монголын хамгийн анхны бүрэн даатгагдсан сургууль бий болгож байгаа юм. Оюутан элсэх үеэсээ эхлээд төгсөх хүртлээ амь нас, хорт хавдрын даатгалтай байх нь дэлхийн шилдэг их сургуулиудын стандартад хүрч буйг харуулж байна.
УДИРДЛАГЫН ҮГ
Инженер Технологийн Сургуулийн дэд захирал Б. Оргил:
“UFE Tech-д бид хөгжил өөрчлөлтөөс эхэлдэг гэдэгт итгэдэг. Mobilife-тай хамтын ажиллагаа нь энэхүү итгэлийн бодит илрэл — оюутан, багш бүрийнхээ аюулгүй, тайван амгалан сурч боловсрох, ажиллах орчныг бүрдүүлсэн шинэ жишгийг боловсролын салбарт тогтоож буй том алхам гэж үзэж байгаа. Инженер, технологийн сургууль гэдэг утгаараа бид цаашдаа шинэ санаа, шинэ шийдлээр мөс хагалж, боловсролын орон зайд эерэг өөрчлөлт, хандлагыг авчрахын төлөө тууштай ажилласаар байх болно. Энэ бол зөвхөн эхлэл.”

Коннектлайф даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чулуунпүрэв:
"Монголд анх удаа бүтэн сургуулийг даатгаж байгаа нь зах зээлд шинэ стандарт тогтооно гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн томоохон их сургуулиудын оюутнууд эрүүл мэндийн даатгалтай байх зайлшгүй шаардлага байдаг. Энэ жишгийн хүрээнд СЭЗИС-ийн технологийн сургууль маань амь нас, хорт хавдрын даатгалын гэрээг байгуулан ажиллаж буй нь боловсролын салбарт нэг том жишиг гэж бодож байна. Бидний хувьд 60,000 гаруй даатгуулагчтайгаа хамт энэ шинэ алхмыг хийж байгаадаа бахархаж байна."
ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТУХАЙ:
СЭЗИС-ийн Бүрэлдэхүүн Инженер, Технологийн Сургууль (UFE Tech) нь мэдээллийн технологи болон бизнесийн огтлолцолд байрлах, ирээдүйн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн инновацийн сургууль юм. “Ажилд бэлэн чадвар суръя” уриан дор бид технологи, дизайн, сэтгэл зүй гурвыг уялдуулсан шинэ сургалтын экосистемийг бий болгож, ажлын байранд бэлэн цогц чадваруудыг оюутнуудад эзэмшүүлж байна. Хувьсан өөрчлөгдөж буй технологийн эрин зуунд бид зөвхөн гүйцэтгэгч бус, асуудал шийдэгч, санаачлагч, манлайлагч мэргэжилтнүүдийг төлөвшүүлэхийг зорьдог.

UFE Tech нь чанартай боловсрол, судалгаа ба инновац, оюутан төвтэй орчин, олон улсын хамтын ажиллагаа гэсэн дөрвөн тулгуур зарчимд суурилдаг. Хөтөлбөр бүрт зориулсан тусгай лаборатори, хөгжүүлэлтийн орчин байгуулж, судалгаа, туршилт, бүтээлч төслүүдийг нэг дор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр бид суралцах, турших, бүтээх гурвын уялдаа холбоог бодитоор хэрэгжүүлж, инженер, технологийн ирээдүйн удирдагчдыг төлөвшүүлэхийн зэрэгцээ Монголын боловсролын салбарт шинэ өнгө төрх нэмж байна.
MOBILIFE БРЭНДИЙН ТУХАЙ:
Мобиком Корпораци болон Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Инвескор Санхүүгийн группийн стратегийн хамтын ажиллагаагаар хөгжүүлж буй Монголын бүрэн дижитал амьдралын даатгалын брэнд. 2025 оны 9-р сарын 11-нд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш богино хугацаанд Монголын хамгийн олон даатгуулагчтай (60,000+) амьдралын даатгалын брэнд болсон. Хялбар, шуурхай, найдвартай үйлчилгээгээрээ амьдралын даатгалыг хүн бүрт хүртээмжтэй болгох зорилготой.

Даатгалын үйлчилгээг ухаалаг утаснаасаа 24/7 аваарай.

image
image
Холбоо барих

info@mobilife.mn

Чингэлтэй дүүрэг, 5 -р хороо, Самбуугийн гудамж, Moffice

image

© Mobilife 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан