Mobilife: Амьдралын мөч бүрд хамт

2025-09-11

4
Монгол Улсад жил бүр мянга мянган галын дуудлага, авто осол бүртгэгддэг. Гэвч эдгээрээс ч илүүтэй, чимээгүй хэрнээ хамгийн олон гэр бүлийг хөндөж буй эмгэнэлт шалтгаан бол хорт хавдар юм. Жил бүр 8,000 гаруй хүн хорт хавдраар оношлогдож, зөвхөн өнгөрсөн онд гэхэд 4,700 гаруй хүн энэ өвчнөөр хорвоог орхижээ. Энэ бол зүгээр нэг тоо биш. Нэг тоо бүрийн ард нэгэн гэр бүлийн амьдрал, аз жаргал, амар амгалан алдагдаж байдаг.

Иймд Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ хамгийн үнэт зүйл болох эрүүл мэндийг хамгаалахад чиглэж, “Connect Life” даатгалын компанитай хамтран “Mobilife” үйлчилгээг нэвтрүүллээ.

“Mobilife”-ийн гол зорилго бол хэрэглэгчид гэнэтийн, хамгийн хүнд сорилтуудтай тулгарах үед нь бодит дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэ хүрээнд Мобикомын 18-54 насны Хосолсон болон Дараа төлбөрт хэрэглэгчдээ 1-4сая төгрөгийн хорт хавдрын даатгалд үнэ төлбөргүй хамруулж байна.


Mobilife нь 100% дижитал үйлчилгээ. Хэрэглэгчид мобиком аппликэйшнээрээ даатгалдаа бүртгүүлж, хамгаалалтын хэмжээгээ хянаж, бүх үйлчилгээг салбарт очилгүй авах боломжтой.

Хорт хавдрын анхан шатны хамгаалалт бол зөвхөн эхлэл. Тун удахгүй “Mobilife” нь хорт хавдрын болон амь насны төрөл бүрийн эрсдэлийг хамгаалах цоо шинэлэг даатгалын үйлчилгээг үе шаттайгаар зах зээлд нэвтрүүлэх болно. Цаашлаад амьдралын зөвхөн хүнд нөхцөлд туслах санхүүгийн хамгаалалт төдий бус амьдралын мөч бүрд хамт байх, хүн бүрд хүртээмжтэй, амьдралын даатгалын үйлчилгээг нэвтрүүлэхээр бид ажиллаж байна.

Даатгалын үйлчилгээг ухаалаг утаснаасаа 24/7 аваарай.

image
image
Холбоо барих

info@mobilife.mn

Чингэлтэй дүүрэг, 5 -р хороо, Самбуугийн гудамж, Moffice

image

© Mobilife 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан