Pocket × Mobilife зах зээлд шинэ стандарт тогтоож Зээл хамгаалах даатгал нэвтрүүллээ

2026-04-01

8
Монгол Улсад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж улам нэмэгдсээр ББСБ-ын зээлдэгчдийн тоо 2.3 саяд хүрчээ. Үүнтэй зэрэгцэн зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн үлдэгдлийг хэрхэн шийдвэрлэх асуудал санхүүгийн байгууллага болон зээлдэгчийн гэр бүлийн хувьд чухал асуудлын нэг болоод байна.

Хууль зүйн хувьд зээлийн төлбөр нь шууд өвлөгдөхгүй боловч гэр бүлийн гишүүд нь өвлөж авсан хөрөнгийнхөө хэмжээнд тухайн зээлдэгчийн төлөх ёстой байсан зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй байдаг. Харин зээлдэгчид өвлүүлэх хөрөнгө байхгүй тохиолдолд үлдсэн зээлийн төлбөрийг барагдуулах асуудал санхүүгийн байгууллагуудын хувьд сорилт болсоор байна.

Дээрх эрсдэлийг бууруулах зорилгоор Mobilife нь Pocket ББСБ-тай хамтран “Micro Credit Life” буюу зээл хамгаалах амь насны даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ.

Тус даатгал нь зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн үлдэгдэл, хүү, торгууль, алдангийг багтаасан төлбөрийг ₮3 сая хүртэл автоматаар хаах хамгаалалт юм. Хэрэглэгч сар бүр ердөө ₮1,000-өөр энэ хамгаалалтад хамрагдах боломжтой.

Mobilife-ийн хөгжүүлсэн энэхүү шийдэл нь open API архитектуртай тул цаашид банк, ББСБ, финтекүүд холбогдон ашиглах боломжтой, зээлийн эрсдэлийг хамгаалах суурь дэд бүтэц болж байна. Мөн нөхөн төлбөр олгохдоо төрийн мэдээллийн системтэй холбогдон нас баралтыг баталгаажуулж, хүний оролцоогүйгээр зээлийг автоматаар хаах шийдэл нэвтрүүлсэн нь итгэлцлийг нэмэгдүүлж, ашиглалтыг дэмжих чухал нөхцөл болж байна.
Энэхүү бүтээгдэхүүн нэвтэрснээр:
  • Зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн үлдэгдлийг барагдуулахтай холбоотой үүсэх эрсдэлийг бууруулж, гэр бүлд нь санхүүгийн хамгаалалт бий болгоно.
  • Санхүүгийн байгууллагуудад зээлдэгч нас барсантай холбоотойгоор үүсэх зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ.
  • Санхүүгийн зах зээлд зээлийн бүтээгдэхүүнийг илүү хариуцлагатай, хамгаалалттайгаар ашиглах шинэ соёл төлөвшихөд дэмжлэг үзүүлнэ.
Pocket аппликейшн энэхүү шийдлийг зах зээлд нэвтрүүлэн 14 хоногийн дотор 10,000 иргэнийг хамгаалалттай болгож чадсан нь санхүүгийн салбарт технологийн хэрэглээг дэмжиж, инновацыг түүчээлэгч байгууллага гэдгээ дахин харуулж байна.
Уг бүтээгдэхүүн нь цаашид зөвхөн нас барах тохиолдлоор хязгаарлагдахгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдах, хүнд өвчин тусах зэрэг хүний амьдралд үүсэж болох гэнэтийн эрсдэлүүдийг багтаахаар төлөвлөж байна.
Илүү хурдан зээлээс - Илүү хамгаалалттай зээл.

Даатгалын үйлчилгээг ухаалаг утаснаасаа 24/7 аваарай.

image
image
Холбоо барих

Утас: 2222, Бусад сүлжээ: 1800-2222

info@mobilife.mn

Чингэлтэй дүүрэг, 5 -р хороо, Самбуугийн гудамж, Moffice

image

© Mobilife 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Pocket × Mobilife зах зээлд шинэ стандарт тогтоож Зээл хамгаалах даатгал нэвтрүүллээ