
Хэрэглэгч та хорт хавдраар анх удаа оношлогдсон тохиолдолд 1-4 сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломжтой.

Энэхүү даатгалыг Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ санхүүгийн эрсдэлийг хамгаалах, амьдралын даатгалын ач холбогдлыг ойлгуулах зорилготойгоор гаргасан. Мобиком Корпораци нь "Коннект лайф" даатгалын компанитай хамтран "mobilife" брэндийг үүсгэн байгуулж, хэрэглэгчдээ үнэ төлбөргүй даатгалд хамруулахын зэрэгцээ хураамжийн төлбөрийг Мобиком корпораци хариуцан төлөх юм.
Мобикомын хэрэглэгчид дараах нөхцөлөөр хорт хавдрын даатгалын нөхөн төлбөрийг авна.
Нөхөн төлбөр
Хуучин дараа төлбөрт болон хосолсон төлбөрт багц
Нөхөн төлбөр
Хосолсон төлбөрт 15,000 төгрөгийн багц
Нөхөн төлбөр
Шинэ Миний Моби багцын 40,000 төгрөг хүртэлх багц
Нөхөн төлбөр
Шинэ Миний Моби багцын 40,000 төгрөгөөс дээш багц болон VIP, VVIP, Hyper багц
Хорт хавдрын даатгал нь даатгуулагч хорт хавдартай гэж оношлогдсон тохиолдолд санхүүгийн тусламж үзүүлэх зорилготой тусгай даатгалын төрөл юм.
Дэлхий дахинд (2022 он)
19.9 сая
Xүн хавдраар өвчилсөн
9.7 сая
Xүн нас барсан
Монгол улсад (2024 он)
8,170
Xүн шинээр оношлогдсон
4,559
Xүн нас барсан
32,096
Xорт хавдартай иргэд (2024)
2019 оноос 125.0%
Улаанбаатар хотын иргэдийн уушигны хорт хавдраар оношлогдож буй тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд хэдэн жилийн дараа гэхэд хорт хавдрын тэргүүлэх шалтгаан болохоор байна. Хорт хавдраар оношлогдсон иргэдийн тоо жил ирэх тусам өсөж байгааг доорх судалгаанаас харж болно.
Хорт хавдрыг эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө шаардагддаг бөгөөд энэ нь өрхийн орлогод хүндээр тусдаг. Зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөг зарцуулагддаг байна. 2021 онд “Хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр хувь хүний халааснаас гарах албан ба албан бус төлбөрийн судалгаа”
Эмчилгээний зардлын задаргаа
20 сая хүртэл ₮
Хувь хүний халааснаас гарах зардал
2,500,000₮
Эхний шатны оношилгооны зардал
Судалгаанд оролцогчдын 25% нь хавдрын эмчилгээний зардалд зориулан зээл авсан

Судалгаагаар хорт хавдрыг эхний шатанд оношлуулахад дунджаар 2.5 сая төгрөгийн зардал шаардлагатай байдаг. Иймээс Мобиком корпораци бүх хэрэглэгчдээ санхүүгийн дарамтаас хамгаалах үүднээс Хорт хавдрын даатгалыг нэвтрүүллээ. Энэ даатгалд хамрагдсанаар та хорт хавдар өвчний хамгаалалтыг ямар ч нэмэлт зардалгүйгээр авах боломжтой бөгөөд эрсдэл тулгарсан үед санхүүгийн том түшиг болно.
Мобиком корпорацийн хэрэглэгчид даатгалтай болж амьдралын даатгалын бүтээгдэхүүний мэдрэмжийг авах, цаашлаад санхүүгээ ухаалгаар удирдаж сурах.
Хорт хавдрын даатгалын төлбөрийг Мобиком корпораци даатгуулагчийн өмнөөс төлнө.
"mobilife" нь 100% дижитал бүтээгдэхүүн бөгөөд Мобиком Корпорацийн 1.7 сая хэрэглэгчид цаашлаад Монгол Улсын иргэдэд амьдралын даатгалын бүтээгдэхүүнийг илүү өргөн цар хүрээгээр хүргэж, нийгмийн суурь асуудлын тодорхой хэсгийг шийдвэрлэх боломжтой.
1
Даатгалын эрсдэл
2
Гэрээний хугацаа
3
Даатгалын үнэлгээ
4
Даатгалын хураамж
5
Даатгах боломжит нас
6
Төлбөрийн нөхцөл
7
Цуцлалтын нөхцөл
8
Хамрагдахгүй нөхцлүүд

info@mobilife.mn
Чингэлтэй дүүрэг, 5 -р хороо, Самбуугийн гудамж, Moffice